Их, дээд сургуулиудын амралт энэ сарын 13-наас эхэлнэ

Монгол Улсын засгийн газар, улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийжээ.

Их, дээд сургуулиудын тухайд энэ долоо хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимын дагуу үргэлжилнэ. 12 дугаар сарын 13-ны өдрөөс амралт эхэлж, 2 дугаар сарын 15-ны дотор багтааж шалгалтыг танхим болон цахим гэсэн хувилбараар зохион байгуулахаар болжээ.

Боломжит шалгалтуудыг цахимаар, танхимын шалгалтуудыг хоёрдугаар сард авах чиглэлийг салбарын яамнаас сургуулиудад өгсөн байна.

259388079 1107726803389766 361437032081689815 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.