ТАНИЛЦ: Барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн нэрс

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр /2021.12.06/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу допингийн зөрчил давтан гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг 4 жилээр хасав.

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:

-Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021.12.04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,

-Сумын заан Ё.Гантулга /2021.11.13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,

-Сумын заан О.Баяржаргал /2021.11.27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа.

МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.