Аун Сан Су Чи дөрвөн жилийн хорих ял сонсжээ

Мьянмарын удирдагч асан Аун Сан Су Чид тус улсын шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноожээ. Цэргийн хунтын төрийн эргэлтээр баривчлагдсан түүнийг хагалан бутаргах үзэл санааг өдөөн турхирч, коронавирусийн үеийн дүрэм журмыг зөрчсөн хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Харин Аун Сан Су Чи эдгээр хэргийг бүгдийг нь няцаасан ба олон улсын ажиглагчид ч мөн энэ явдлыг шударга бус нөхцөл байдал гэж харж байна.

Энэ оны 2 дугаар сард болсон төрийн эргэлтээс хойш тэрээр гэрийн хорионд байгаа бөгөөд хэзээ шоронд орох нь тодорхойгүй байна.

Мьянмарын ардчиллын төлөөх зүтгэлтнүүд болон төрийн эргэлтийг эсэргүүцэгчдээс бүрдсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өмнө нь Аун Сан Су Чигийн биеийн байдал сайнгүй байгааг "ВВС" агентлагт ярьсан билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.