Улаанбаатарт 105, орон нутагт 34 халдварын тохиолдол бүртгэгдэв

Монгол Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 139 тохиолдол батлагджээ. Энэ нь уржигдрынхаас 188 тохиолдлоор цөөн үзүүлэлт юм. .

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 105 нь нийслэлд, 34 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 15 тохиолдол Архангай аймагт бүртгэгджээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа  4449 хүний 97 нь нэн хүнд,  1651 нь хөнгөн,  2187 нь хүндэвтэр, 514 нь хүнд байдалтай байна.

264279551 243389407883940 7849440322540624345 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.