СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-03

АИ-92 шатахуун 2220₮, дизелийн түлш 2890 төгрөг болж нэмэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

АИ-92 шатахууны үнийг чөлөөснөөс үүдэн 70 төгрөгөөр нэмэгдэж 2220 төгрөг, дизелийн түлш (ДТ) 100 төгрөгөөр нэмэгдэж 2890 төгрөг болжээ. Зургаан сар тутам 100 төгрөгөөс хэтрэхгүй нэмэгдэхээр зохицуулагдсан шатахууны үнэ хоёр долоо хоног хүрэхгүйн хугацаанд ийн нэмэгджээ.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Зургаан сарын дундаж өртгөөр үнийг тооцоолох, автомат үнийн тооцооллын арга руу шилжихээр боллоо” гэж мэдээлсэн.

Шатахууны үнийн огцом өсөлт ард иргэдийн амьдралд ялангуяа жолооч нарт хэрхэн нөлөөлж буй талаар сонслоо.

Иргэн: Шатахууны үнэ нэмэгдсэнд бухимдалтай байна. Тэтгэвэр, тэтгэмж, цалин мөнгөө нэмэхгүй байж юмны үнийг өсгөхөө болих хэрэгтэй. Худалч хүнд бараг долоо, долоо хоногоор нэмэгдээд байгаа юм биш үү. Өмнө нь 100 төгрөгөөр нэмсэн байсан, өнөө өглөө 2220 төгрөг болсон байна. Энийг дагаад бүх юмны үнэ өснө. Дарга нар одоо ямар нэгэн юм шийдэх байх.

Иргэн: Зах зээлийнхээ хуулиар зохицуулагдах ёстой. Хэрэв олон улсад түүхий эдийн үнэ өссөн бол дагаад л өснө, хямдарвал дагаад л бууж байх ёстой. Манайд нэг үнээ барьчихаад байдаг нь утгагүй явдал. Олон улсынхаа жишгийг дагах ёстой гэж бодож байна.

Иргэн: Ард иргэд чинь хэцүү байна шүү дээ. Бүх юмных нь үнэ өсчихсөн, барааны хомсдол болчихсон. Импортын компаниуд ч гэсэн түүхий эдээ авч чадахгүй хэцүү л байна. Тэгэхээр манай улсын гадаад бодлогын тааруугийнх л байх даа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.