СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-12-03

🔴 LIVE: Нэмэлт тун хийлгэсэн хүмүүс омикрон хувилбараас 90 хувь хамгаалагдана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног тутамд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Гадаад улс оронд аялах гэж байгаа бол эрсдэлээ тооцохыг зөвлөлөө

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: КОВИД-19 халдварын шинэ хувилбар омикроны халдвартай холбоотойгоор улс орнууд вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг эрчимжүүлж буй. Манай улсад сүүлийн хоёр хоногт өдөрт дунджаар 15,000-аас дээш тооны хүн вакцинд хамрагдаж байна. .

О.Батбаяр: Нэмэлт тун хийлгэсэн хүмүүс омикрон хувилбараас 90 хувь хамгаалагдана

Эрүүл мэндийн яамны  дэргэдэх Эрдэмтдийн багийн нарийн бичиг О.Батбаяр: ӨАБНУ-ын найман мужид омикрон хувилбар 11 дүгээр сарын 26-нд бүртгэгдсэн. Одоогоор ДЭМБ-аас "анхаарал татах" ангилалд оруулж, судалгаа хийж байна. Дэлхийн бусад улс орнууд ч шинэ хувилбарын шинж тэмдгийг судалж байгаа. Шинэ мутацитай холбоотойгоор Өмнөд Африкт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдсэн. Мөн тухайн улсад вакцинжуулалт хангалтгүй байгаа нь тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна.

Судлаачид дельта хувилбараар өвдсөн хүмүүс омикрон хувилбараар өвчлөх магадлалтайг онцолсон байна. Омикроны халдвараас сэргийлэх чиглэлийн судалгааны үр дүн гарч эхэлсэн. Тухайлбал, Оксфордын их сургуулийн судалгааны баг вакцины гуравдугаар тун шинэ мутацийн эсрэг үр дүнтэй байгааг нотолсон байна.

Манай улсын хувьд тохиолдлын тоо өнгөрсөн сарынхаас 70 орчим хувь буурсан. Одоогоор нийт хүн амын 22 хувь нь, зорилтот бүлгийн 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсан байна. Гэрээр хянагдаж буй иргэд болон эмнэлэгт хэвтэгсдийн тоо ч мөн эрс буурлаа. Вакцин хийлгээгүй 12-оос доош насны хүүхдүүдийг болон ахмадуудыг гадагш авч явахгүй байхыг зөвлөж байна. Омикрон хувилбарын халдварлах чадвар эрс нэмэгдэж, вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдүүдэд эрсдэл үүсэхээр байна гэлээ. 

Ц.Билэгтсайхан: Монголд омикрон хувилбар бүртгэгдээгүй

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Нисэх буудлын хилийн тандалт дээр ХӨСҮТ-ийн шуурхай баг ажиллаж байгаа. . Гадаадаас ирж байгаа хүмүүсээс түргэвчилсэн шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг гарсан тохиолдолд тусгаарлан PCR шинжилгээ авсан. Одоогийн байдлаар гадаадаас ирсэн хоёр иргэний PCR шинжилгээ эерэг гарсан. Энэ нь дельта хувилбар байсан. 2020 оноос хойш манай улс коронавирусийн халдварын гурван давалгаатай нүүр тулсан. Тэгвэл омикрон шинэ хувилбарын тухайд PCR шинжилгээнд түшиглэсэн дарааллаар оношилдог.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.