Тэсрэх бөмбөгийн халдлага үйлдэх гэж байсан Украйны иргэнийг баривчилжээ

ОХУ-ын нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Украйны цэргийн тагнуулын газрын ажилтныг Оросын Холбооны аюулгүй байдлын албаныхан баривчилжээ.

Тус албаны мэдэгдэлд "Манай улсын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр ирсэн Украйны Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын ажилтныг саатуулсан. Сэжигтэн нь 1998 онд төрсөн Александр Викторович Цилык бөгөөд тэрээр Киев бүсийн оршин суугч юм" гэж тэмдэглэсэн байна.

Цилыкийн мэдүүлснээр, Энэ даалгавраа биелүүлэхийн тулд тэрээр Кириловец болон тагнуулын газрын хоёр офицерын хамт ОХУ-ын хилээр хууль бусаар нэвтрэн, зэвсгийн агуулах байгуулж, тэсрэх бөмбөгийг тээвэрлэсэн аж.

Бүс нутгийн Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд одоо мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа юм.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.