13 настай Монгол охиныг Солонгос сурагчид зодсон асуудлаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхантай уулзжээ.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:
-БНСУ-д өчигдөр оройны 20:00 цагаас эхлэн мэдээлэл гарч эхэлсэн. Солонгос улсын хэвлэл мэдээллүүд энэ асуудлыг ихээр хөндөж ярьж байна. Тус хэргийн талаар хэдэн хэдэн асуудлыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхантай уулзаж, хэлэлцлээ.
13 настай охины болон эцэг, эхийн аюулгүй байдлыг анхаарахыг хүссэн. Өнгөрсөн долдугаар сард болсон хэргийн тухай хэвлэлийн мэдээ өчигдөр цацагдсанаар манай ГХЯ мэдсэн. Долдугаар сарын 4-нд хэрэг үүсгээд тухайн дөрвөн хүүхдийн хоёрынх нь хэрэг шалгагдаж байна. Ийм учраас хэргийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу ил тод нээлттэй хөндлөнгийн оролцоогүйгээр шийдвэрлэж, гэм буруутайн тогтоогдвол хариуцлага тооцох дээр анхаарах, мөн чадвартай өмгөөлөгчийг Солонгос улсын талаас гаргаж өгөх шаардлагуудыг хүссэн байгаа. БНСУ-ын Элчин сайдын яам хэргийн талаар мэдээлэлтэй байгаа тул холбогдох байгууллагууддаа бидний шаардлагыг уламжилж, хэргийн явцын талаар тухай бүрт нь хариу өгөх талаар ярилцлаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэр хүчирхийлэл үйлдсэн Солонгос 4 хүүхдийн ар гэрээс их хэмжээний мөнгөн торгууль нэхэмжилж, эмчилгээний зардал, биe болон сэтгэл санааны хохиролоо төлүүлэх хэрэгтэй
Цогтоо хуульчийн охин, консул Өнөрзаяа бол С.Эрдэнийн баруун гар бөгөөд том даргын хуурай дүү болохдоо мэргэшсэн нэгэн. Энэ балмад хэргийг 5 сарын дараа одоо л мэдэж байгаа нь Өнөрзаяа уг хэргийг нуун дарагдуулж хаацайлж байсантай холбоотой. Одоо болтол тэд охины эрх ашгийг хамгаалах биш хаацайлж аргалж өнгөрүүлэх гэж ажил хийжээ. Өнөрзаяа консул, Элчин сайд Эрдэнэтуяа нарыг эгүүлэн татаж хариуцлага тооц.