СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-02

“Болливуд”-ын кино зураг авалтыг Монголд хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, .

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын тус улсад хийж буй албан ёсны айлчлал БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкартай хийсэн уулзалтаар эхэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, уг төслийг хэрэгжүүлж дуусгах, коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг ноён С.Жайшанкар дэмжиж байгаа илэрхийлэв.

.

Бараалхалтын үеэр тэрбээр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай Энэтхэг Улсад хийж буй айлчлалынхаа үеэр нүүр учран уулзах завшаан тохиолдсонд нэн баяртай байна. . Юуны өмнө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж буйг минь хүлээн авна уу. Манай хоёр ард түмэн хэдий газарзүйн байршлын хувьд хол оршдог ч түүх соёлын ижил төсөөтэй зүйлсээр уламжлагдсан оюун санааны хэлхээ холбоо маань биднийг ямагт ойр дотно нөхөрлүүлж ирсэн билээ. .  Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таныг манай оронд морилон айлчлахыг урья” гэв.

Монгол, Энэтхэгийн хууль тогтоох дээд байгууллагууд хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Миний энэ удаагийн айлчлал манай хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд болон парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад 2015 онд айлчилсан нь Монгол, Энэтхэгийн харилцааг шинэ шатанд гаргасан бөгөөд хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийг эхлүүлэх гараа болсон билээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал нягт хамтран ажиллаж байгааг Таны сонорт хүргэхэд таатай байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.

Тэрбээр энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ой тохиож байгааг дурдаад, тэртээ 1961 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд Энэтхэг Улсын зүгээс идэвхтэй дэмжсэнийг Монголын ард түмэн ямагт санаж явдаг. Олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ирсэн энэхүү сайхан уламжлалаа цаашид ч үргэлжлүүлэн хадгалахын төлөө байна гэв.

БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковин УИХ-ын дарга Г.Занданшатарыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Таны хэлсэнчлэн БНЭУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хичээн ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг талархан хүлээж авлаа. Эрхэм Ерөнхийлөгчийн  найрсаг дотно хандлага, харилцаанд бид талархаж, харилцан айлчлалыг зохион байгуулахдаа таатай байх болно.

. Цар тахлын энэ амаргүй цаг үед харилцан бие биеэ дэмжин ажиллаж байгаад баяртай байна” гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.