Аргентины Ерөнхийлөгч асан Маурисио Макри иргэдийг тагнажээ

Аргентины Ерөнхийлөгч асан Маурисио Макри 2017 онд амиа алдсан 44 далайчны ар гэр, төрөл төрөгсдийг тагнаж чагнахыг Нууц албаныханд тушаасан хэрэгт буруутгагдаж байна.

Тус улсын "Ара Сан Хуан" шумбагч онгоц 2017 оны 11 дүгээр сарын 15-нд Өмнөд Атлантын далайд сураггүй алга болсон бөгөөд онгоцны сэгийг жилийн дараа олсон билээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, уг шумбагч онгоц техникийн саатлын улмаас дэлбэрч, живсэн бөгөөд багийн бүх гишүүн нь амиа алдсан юм.

Энэ хэргийн дараа хохирогчдын гэр бүлийнхэн нь Аргентины Тэнгисийн цэргийн хүчнийг "Ара Сан Хуан" шумбагч онгоцны засвар үйлчилгээнд хайнга хандсан гэж буруутгасан бөгөөд удалгүй тэднийг албаны хүмүүс дагаж мөрдөн, айлган сүрдүүлж, утсыг нь чагнах болжээ.

0 San Juan Crew

mauricio macri procesado ara san juanjpg

Харин Макри үүнийг эрс үгүйсгэн, "Би хэнийг ч тагнаж чагнаагүй, Засгийн газрынхаа хэнд ч хэн нэгнийг тагна гэж тушааж байгаагүй" хэмээн мэдэгдсэн байна.

бөгөөд энэхүү хэргийг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа аж. 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.