? LIVE: Нийслэлийн ХТГ-ын ажилтан Н.Батмөнх, Г.Бямбадорж, С. Жаргалсайхан нарын “Алтангадас” одонгийн найр боллоо

Ерөнхийлөгчийн зарилгаар "Алтан гадас" одон хүртсэн Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх, ажилчин Гялааны Бямбадорж, зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан нарын баярт зориулж Монголын ард түмэн хандив өргөж, “Буган халиун” рестораны хамт олон найрыг нь хийж өгөх санаачилга гаргасан билээ.

Харин манай LIVETV HD телевиз болон LIVETV.MN вэбсайтын хамт уг найрыг орон даяар олон камераар үнэ төлбөргүй шууд дамжуулж өгөхөөр санал гаргасан. Энэ өдөр Нийслэлийн хот тохижилтын газрын ажилтан Н.Батмөнх, Г.Бямбадорж, С.Жаргалсайхан нарын “Алтангадас” одонгийн найр "Буган халиун" ресторанд өнөөдөр болж, урлаг соёлынхон хүрэлцэн ирж, ая дуугаа өргөв. 

Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

-Манай хамт олны хөдөлмөрийг ойлгож, хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. .

Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх:

. Энэ хамт олонтойгоо хамт арван жил ажилласан. Уг шагналыг авахад хамт олны халуун сэтгэл нөлөөлсөн. Өнөөдөр манай хань осолд орсон тул бие нь хүндхэн байгаа болохоор хоёр охин маань оролцож байна. Ховд аймгийн Булган суманд төрсөн ах, дүү, хамаатан садан маань байгаа. Өнөөдөр миний найранд ирж чадаагүй ч нутгийн маань хүмүүс ирсэн.

Миний бие дийлэх бол хамт олонтойгоо 70 нас хүртлээ хамт ажилладаг юм уу гэж бодож байна. Манай хамт олон маань намайг түшээд аваад явах байх гэдэгт итгэж байна. Одон авсны дараа хоол, унд орохгүй байсан. Сэтгэл баярлаад хоол, унд ордоггүй юм байна лээ.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан:

-Нутаг усандаа амьдарч байгаа ах дүү нартаа баяр хүргэе. Нийслэлийн хот тохижилтын газарт 2014 оноос хойш ажиллаж байна. Хамт олондоо баярлалаа.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж:

-Сэтгэл маш өндөр байна. . Өглөөний 08.00 цагт ажилдаа гараад орой 19.00 цагт буудаг. Хамт олондоо баярлалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.