Нийслэлд 274, орон нутагт 167 тохиолдол бүртгэгдэв

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 441 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 274 нь нийслэлд, 167 нь орон нутагт бүртгэгджээ. 

Хоногт гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 1935 болсон байна. Нас барсан иргэд нь 41-60 насны нэг, 61-80-насны хоёр хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 2073 нь хөнгөн, 2543 нь хүндэвтэр, 573 нь хүнд, 111 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 968 хүүхэд, 205 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

262780611 240764668146414 8301709077226974133 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.