Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлалтай. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108,399 иргэн байгаагаас хөдөлмөрийн насны 90,374 иргэн байна. Үүнээс 13,634 иргэн хөдөлмөр эрхэлдэг. Иймд ХБХХЕГ-ын "Бэрх биш ээлтэй" аяны хүрээнд "Ээлтэй экспо-2021" хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь ажил идэвхтэй хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө мэдээлэл өгөх, ажил олгогч ААН байгууллагуудыг оролцуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх зорилготой. Ажил олгогч 45 гаруй ААН байгууллага, ажил идэвхтэй хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.