"Эль Чапо"-гийн эхнэр гурван жилийн хорих ял авчээ

Мексикийн хууль бус хар тамхины наймаачин, "Синалоа" зэвсэгт бүлгийн толгойлогч байсан зартай гэмт этгээд Хоакин "Эль Чапо" Гузманы эхнэр Эмма Коронел Айспуро нөхрийнхөө гэмт хэргийн үйл ажиллагаанд тусалсан хэргээр гурван жилийн хорих ял сонсжээ.

32 настай юм. Харин 64 настай "Эль Чапо" одоо Колорадо мужийн шоронд бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа билээ.

Шүүхийн баримт бичигт дурдсанаар, Айспуро "Эль Чапо" болон "Синалоа" бүлгийн бусад гишүүнтэй хамтран кокайн, героин, метамфетамин, марихуаныг АНУ руу нэвтрүүлж, мөнгө угаах ажиллагаанд оролцсон аж.

Вашингтонд өнгөрөгч мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр шүүгч Рудольф Контрерас Айспурог бараг 1.5 сая ам.доллар хураалган, шоронгоос суллагдсаныхаа дараа дөрвөн жилийн хугацаанд хяналт дор байхыг тушаажээ.

el chapo wife

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.