СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Грект вакцин тариулаагүй ахмад настнуудыг 100 еврогоор торгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Грек улсад 60-аас дээш насны иргэдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад заавал хамрагдахыг шаардах болсон бөгөөд татгалзсан хүмүүст сар бүр 100 еврогийн торгууль ногдуулна гэж тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгджээ.

Тус улсын нийт 11 сая хүн амын 63 орчим хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан боловч 60-аас дээш насны 520 мянга гаруй хүн вакцинд огт хамрагдаагүй байгаа юм.

Уг торгуулийн арга хэмжээг Парламентын санал хураалтаар шийдвэрлээгүй байгаа хэдий ч хууль тогтоогчид үүнийг батлах төлөвтэй байгаа гэнэ. Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн ажилтнууд болон бусад өндөр эрсдэлтэй хүмүүсийг заавал вакцинд хамрагдахыг шаардаж байсан боловч

Тус улсын гол сөрөг хүчин болох "Сириза" нам энэхүү шинэ журмыг иргэдээ шийтгэсэн явдал бөгөөд санхүүгийн хувьд хэт хатуу арга хэмжээ гэж шүүмжилжээ.

Ерөнхий сайд Мицотакисийн хувьд ч мөн уг шийдвэрийг гаргахад хүнд байсан боловч тэрээр "Хамгийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах хариуцлагаа биелүүлэхийн тулд түр зур тэдний дургүйг хүргэж болзошгүй үйлдлийг хийхээс өөр аргагүй байсан" гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.