АНУ-ын ахлах сургуульд галт зэвсэгт халдлага болж, гурван хүн амиа алджээ

АНУ-ын Мичиган мужийн нэгэн ахлах сургуулийн сурагч сургуульдаа гал нээж, гурван хүний аминд хүрчээ. Мөн энэхүү халдлагын улмаас найман хүн шархадсан бөгөөд тэдний нэг нь тус сургуулийн багш аж.

Амиа алдсан сурагчид нь 16 настай хүү, 14 настай охин болон 17 настай охин байсан гэж албаны хүмүүс мэдэгджээ. бөгөөд цагдаа нар дуудлага хүлээж авснаас хойш таван минутын дараа баривчлагдсан байна.

Тус сурагч нь халдлагыг ганцаараа үйлдэн бөгөөд түүний сэдэл одоогоор тодорхойгүй байгаа аж. Тэрээр одоог хүртэл цагдаа нартай ярихаас татгалзаж байгаа гэж орон нутгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн юм.

Албаныхан одоо тус сургуулийн багш, сурагчдыг нүүлгэн шилжүүлэн, хэргийн газарт үзлэг хийж байна.

AP21334737872964

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.