Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг албан ёсоор батламжиллаа

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын V хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хуралдаж нийт төлөөлөгчдийн 52.7 хувийн санал авсан аймгийн хурлын тэргүүлэгч Нацагдоржийн Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн шинэ Засаг даргыг өнөөдөр /2021.11.30/ албан ёсоор батламжиллаа. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж батламжийг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нь:

Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

1984-1994 онд Мандал сумын ЕБ-ын 1-р дунд сургууль

2007-2010 онд “Их засаг” Олон улсын их сургуулийг "Эрх зүйч" мэргэжлээр

2015-2016 онд Удирдлагын академийг "Төрийн удирдлагын менежер" мэргэжлээр тус тус төгссөн.

2005-2012 “Жаврай” ХХК-ийн захирал

2012-2016 УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч

2016 оноос хойш Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга бөгөөд Зүүнхараа хотын захирагчаар ажиллаж байгаа. 

Сонгуульт ажил:                       

2009-2020 Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч

2009-2016 Мандал сумын НАМЗХ-ын дарга 

2012-2016 НАМЗХ-ын бага хурлын гишүүн 

2011 оноос одоог хүртэл Мандал сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн 

2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч 

2015 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн

2017 оноос Мандал сумын МАН-ын хорооны дарга 

2020 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байгаад ийнхүү өнөөдрөөс Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж эхэллээ. 

261934217 968760250377597 7436129777327662022 n (1) (1)2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.