Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Нэг сэтгэл-Нэг зорилго” спортын нөхөрсөг өдөрлөг өнөөдөр боллоо. Тус арга хэмжээг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан дүүргийн ЗДТГ, Биеийн тамир спортын хороо болон “Эвт гурван тулгуур” ТББ хамтран зохион байгуулав.

261644077 267907145367305 4272923672889622825 n

261025101 267907358700617 3662013038293256069 n

Тус өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, “Эвт гурван тулгуур” ТББ-ын тэргүүн С.Бямбасүрэн, Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Сосорбарам болон тэмцээнийг хамтран зохион байгуулж буй удирдлагууд оролцлоо. Тэмцээнд харааны болон сонсголын бэрхшээл, тулах, хөдлөх эрхтний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдээс гадна төрийн албан хаагчдын 20 гаруй төлөөлөл оролцсон юм. .
Тодруулбал, суугаа волейболын төрөлд Боловсрол, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчид суугаа волейболын мэргэжлийн тамирчидтай холимог баг бүрдүүлэн хоорондоо өрсөлдсөн юм.

259479595 267907132033973 2050078260732001688 n
Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр “Энэхүү спорт өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний ач тусыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамир, спортын дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх нөхөн сэргээх, нийгмийн идэвхтэй харилцааг сэргээхэд нөлөөллийн хэлбэрээр дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Түүнчлэн ” талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгон хэллээ.

256748931 267907315367288 4929962619832638232 n

258764927 267906945367325 180770376269500480 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.