СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Экскаватораар АТМ дээрэмдсэн этгээдэд гурван жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Ирландын гурван муж дахь бэлэн мөнгөний машинуудаас нийт 790 мянган евро хулгайлсан гэмт бүлэглэлийн гишүүн Ниалл Финнеганд гурван жилийн хорих ял оноожээ.

Түүний холбогдсон гэмт хэргийн бүлэглэл нь 2018-2019 оны хооронд Каван, Монаган, Меат мужуудад зургаан бэлэн мөнгөний машиныг экскаватораар дээрэмдсэн байна.

аж. Үүнээс хойш зургаан хоногийн дараа цагдаа нар тэднийг сулласан бөгөөд Финнеган бүлгийнхээ нэг гишүүнтэй уулзан, Меат муж дахь нууц байршлаасаа хулгайлсан мөнгөө ухаж гарган, саравчинд хийсэн байна. Албаныхан уг саравчинд нэгжлэг хийхэд хоёр хуванцар саванд хийсэн 298,900 евро олсон бол харин Финнеганы автомашинаас 103,900 евро олжээ.

Ингээд Тэгвэл орон нутгийн шүүхээс түүнд дөрвөн жил хагасын хорих ял оноож, 18 сарыг нь биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. 

Өнгөрөгч даваа гарагт болсон шүүх хурлын үеэр Ниалл Финнеган Зул сарын баярыг хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэхийн тулд хорих ялыг нь хойшлуулахыг шүүгчээс хүссэн хэдий ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.114.74

Зугаатай хулгай бна да манайд бол төсвөөс бэлэн юм руу гараа дүрдэг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.