СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд эргэн ирэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Швед улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт эвслийн Засгийн газраас сонгогдсон боловч ердөө 12 цаг үүрэг гүйцэтгээд эвсэл задарсны улмаас огцорсон юм. . Тэрээр ирэх жилийн есдүгээр сард болох сонгууль хүртэл нэг намын Засгийн газрыг тэргүүлнэ.

54 настай Андерссон Ногоон намтай хамтран эвслийн Засгийн газар бүрдүүлэх оролдлого хийсэн боловч төсвийн санал нь батлагдаагүйн улмаас Ногоон нам эвслээс гарсан. Тус улсын Үндсэн хуулиар эвсэл задрах үед Засгийн газрын тэргүүн үүрэг гүйцэтгэх боломжгүй болдог.

Дахин сонгогдсоныхоо дараа Андерссон нийгмийн халамж, цаг уурын өөрчлөлт, гэмт хэргйн эсрэг төвлөрсөн бодлого хөтөлбөр боловсруулахаа мэдэгджээ. Гэсэн ч тэрээр бусад намын дэмжлэггүй бол Парламентад хуулийн төслөө батлуулах амаргүй. .

Андерссон Упсала хотын их сургуулийн төгсөгч бөгөөд усанд сэлэлтийн аварга тамирчин юм. Улс төрийн карьераа 1996 онд эхлүүлж, өнгөрсөн долоон жилийн хугацаанд Сангийн сайдаар ажиллажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.