СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурван жилийн дотор гурав дахь удаагаа 50,000 ам.долларын азтан болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

АНУ-ын Мэрилэнд мужийн оршин суугч 61 настай тэтгэвэрт гарсан гэрийн эзэгтэй Бетесда дахь дэлгүүрээс 5 ам.доллараар хоёр сугалаа худалдаж авчээ. Эхний сугалаанд аз таараагүй ч хоёр дахь сугалаагаараа 50,000 ам.долларын хонжвор хожсон байна.

Үүгээр ч зогсохгүй уг эмэгтэй гурван жилийн дотор гурав дахь удаагаа сугалааны хамгийн дээд хонжвор болох 50,000 ам.долларыг хожсон гэнэ. . Үүнээс хойш удалгүй 10 дугаар сард дахин 50,000 ам.доллар хожсон байна.

Эмэгтэй гурав дахь удаагаа сугалааны дээд хонжворын эзэн болсондоо өөрөө ч итгэж өгөхгүй байгаагаа хуваалцжээ. Мэрилэнд Лоттери сугалааны удирдах байранд очиж гурав дахиа хонжвороо авахдаа ч мөн итгэхэд бэрх байсан хэмээн ярьжээ. Тэрээр хонжворын мөнгөө гэрийнхээ засварт зарцуулна гэжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.