БИЧЛЭГ: Их Британид хүчтэй шуурганы улмаас гурван хүн амиа алджээ

Их Британийн хойд хэсгийг "Арвен" шуурга дайрч, салхины хурд 160 км/ц-т хүрсэн бөгөөд Умард Ирландын гурван хүн унаж буй модонд дарагдан амиа алджээ.

Шотландад хүчтэй салхи шуурганы улмаас 75 мянган байшин болон олон тооны аж ахуйн нэгж цахилгаангүй болсон байна. Шотланд болон Өмнөд хэсгийн цахилгааны сүлжээ нь 300 гаруй өндөр хүчдэлийн гэмтэлтэй тулгарсан бөгөөд мэргэжилтнүүд "маш хүнд нөхцөлд" 40 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааныг сэргээсэн гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн орон нутгийн Гал түймэр унтраах, аврах алба шуурга дэгдсэний дараагаар 900 гаруй дуудлага хүлээн авсан бөгөөд 500 аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Энэхүү хүчтэй салхины урсгал аажмаар өмнө зүг рүү шилжинэ гэж цаг уурчид тооцоолж байна.

f404fa9e741a2ba7915582c8510c7c98Y29udGVudHNlYXJjaGFwaSwxNjM4MDg3MDYx 2

0 Storm Arwen

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.