СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-29

LIVE: МАН эрчим хүчний салбарыг өөр түвшинд аваачих цаг болсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Өнөөдөр УИХ-ын дахь АН-ын бүлэг хуралдлаа.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: АН өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгд, эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, хоёрт, чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын дэд дарга Монголд айлчилсан. Эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал эрсдэлтэй байна. Эрчим хүчний салбарт 16 мянган хүн ажиллаж эрчим хүчний чадлыг 7 хувь өсгөсөн.

Эгийн голын усан цахилгаан станцыг найдвартай эх үүсвэрт тооцдог. Ашиглалтад орсноор 300 мВт-аар хүчин чадал нэмэгдэнэ.

Гэр хорооллын айлуудын хэрэглэдэг цахилгааны хэмжээ дэлхийн жишигтэй харьцуулахад бага байна. Тиймээс АН гэр хорооллын айлуудын цахилгааныг хөнгөлөх эсэх тал дээр анхаарч ажиллана.

МАН эрчим хүчний салбарыг өөр түвшинд аваачих цаг болсон. Мөн "No Double" стандартын талаар яригдсан. Энэ асуудлыг УИХ-ын 37 гишүүн дэмжиж, "Нээлттэй сонсгол" явуулах талаар ярьсан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: АН-ын өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Эрчим хүчний салбарынхныг арга барилаа өөрчлөхийг хүслээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орохгүй, хүндрэлтэй байна" гэсэн. Гэтэл яагаад энэ салбар ийм доголдолд орсон юм бэ, бид сөрөг хүчинтэйгээ хамтрах хэрэгтэй байна гэв.

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн байхад яагаад мөнгө төгрөг төсөвлөдөггүй вэ гэдэг асуудалд АН шүүмжлэлтэй хандлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.