"Спутник V" вакциныг "Омикрон" хувилбарын эсрэг тэмцэхээр өөрчилж болно гэв

ОХУ-ын "Спутник V" вакциныг Өмнөд Африкаас илэрсэн коронавирусийн шинэ хувилбар болох "Омикрон"-оос урьдчилан сэргийлэхээр тохируулж өөрчлөх боломжтой гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдэв.

Тэрээр "Хэрэв шаардлагатай бол бид вакциныг шинэ хувилбарын эсрэг тэмцэхээр хурдан хугацаанд өөрчилж чадна. "Спутник V" нь одоогоор коронавирусийн мутацийн эсрэг хамгийн үр дүнтэй вакцин гэж бид бодож байна" хэмээн тэмдэглэсэн байна.

Тэрээр өнгөрөгч баасан гарагт Хятадын мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, хосолсон вакциныг хамтран боловсруулах талаар хэлэлцсэн аж.

Коронавирусийн билээ. Гэхдээ энэ нь одоогоор таамаглал төдий зүйл гэдгийг тэд дурдсан юм.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.