СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-27

LIVE: Гадаадаас ирж байгаа иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт хуралдаж, шинэ хувилбарын тархалтаас сэргийлэх, гадаадаас ирэх хүмүүсийг хэрхэн нэвтрүүлэх, мутацид орсон хувилбарын эсрэг авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэж гаргасан  шийдвэрээ танилцууллаа.

Коронавирусийн шинэ хувилбар болох "Омикрон" вирус одоогоор Өмнөд Африк болон зэргэлдээх улс орнуудад тархаж байгаа бол Боствани, Хонгконг, Израйль, Бельги зэрэг 6 улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн.

УОК: Өмнө нь альфа, бетта, гамма, дельта гэх Коронавирусийн дөрвөн хувилбар бүртгэгдсэн байсан бол нэмж нэг хувилбар бүртгэгдлээ гэж ойлгож болно. 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:

Эрдэмтэд шинэ хувилбар болох "Омикрон"-ыг судалж эхэлсэн ба судалгааны дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Асуудалд тайван хандаж, сандрахгүй байхыг хүсье. Өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. 

  • Халдвар тархсан улсаас ирж байгаа болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй
  • Өөрийн улсын иргэдээ хүлээн авах ч /өөрийнх нь зардлаар/ 10 хоног тусгаарлана
  • Өмнөд Суданаас өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчийг цэргийн амралтад 10 хоног тусгаарлана
  • Нисэх онгоц, авто замын боомт орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна
  • Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, аялсан бол ирээд 10 хоног тусгаарлагдана

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Шинээр бүртгэгдсэн вирус нь вакцины идэвхийг сулруулах магадлалтай ба халдвар тархаах чадвар нь дельта хувилбараас хэд дахин илүү байна. Бид одоогоор ямар нэгэн арга хэмжээ авахгүй, ажиглалтын байдалд байна.

Хэрэв мутацид орсон шинэ хувилбар манай улсад бүртгэгдлээ гэхэд бид ядаж бүүстер тундаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай. Мөн онцын шаардлагагүй бол гадаадад зорчихгүй байхыг уриалж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан янз бүрийн мэдээлэл явж байна. Тиймээс албан ёсны мэдээлэлд итгэхийг зөвлөе.  .

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.