СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-26

Р.Очирбал: Хүний эрхийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж буй МАН-д талархсанаа илэрхийлье

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

МАН-ын 30-р их хурлын бэлтгэл ажил эхэлсэн талаар өчигдөр /2021.11.25/ тус намын ЕНБД Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар  мэдээлэл хийсэн

Тус хурлаар дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд эрх барьж байгаа намын хувьд хүний эрхийн асуудлаар хүчээ нэгтгэх тухай хөндсөн. 

Энэ талаар Хуульч, судлаач Р.Очирбал өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, "МАН эрх баригч хүчнийхээ хувьд хүний эрхийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд тусгайлсан бодлого боловсруулан ажиллахаа зарласан. Улмаар аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран хүний эрхийн асуудалд бүх цаг үед анхаарал хандуулдаг, шийдвэр гаргах түвшинд авч хэлэлцдэг байхыг бусад намд уриалсан.

Тийм ч учраас ирэх сарын 6-нд болох 30 дугаар Их хурлаараа хүний эрхийн асуудлыг тусгайлан авч хэлэлцээд зогсохгүй, томоохон бодлого боловсруулж буйгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр олон нийтэд зарласан.

Тус намын зүгээс сүүлийн есөн сарын хугацаанд хүний эрхтэй холбоотой асуудлаар хуульч, судлаачидтай хамтран олон талт судалгааг явуулсан байна. Өнгөрсөн цаг хугацаанд эрх баригч нам хүний эрх зөрчигдсөн асуудлаас бултаж зугтаадаг байсан бол МАН энэ байдлыг таслан зогсоож, бүх цаг үед анхаарал хандуулахаа илэрхийлсэн талархаж байна

Хүний эрхийн чиглэлээр маш олон тооны судалгааг хийсэн. Тэдгээрээс “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг МУИС-ийн доктор, профессор О.Мөнхсайхан багшийн хамт гүйцэтгэсэн.

. "Хүний эрхийг зөрчиж байгаа явдлыг төр минь сонсооч ээ" гэж гуйж хэлдэг байсан бол өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа хүний эрхийн нөхцөл байдлыг байж болох хамгийн өргөн цар хүрээтэйгээр хараад, уг асуудлыг бодлого, зохицуулалтын хувьд хэрхэн шийдвэрлэх талаар судлаачийнхаа байр суурийг цензургүйгээр хүргэж байгаадаа баяртай байна.

Энэ нь нэг талаар олон тооны судалгааны баримт бичгүүдийг төрийн бодлого, шийдвэр болгож эргэлтэд оруулж байгаа асар том ач холбогдолтой. Мөн дээрээс нь эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, жирийн иргэдийн дуу хоолойг нэгдмэл нэг зорилгод чиглүүлж, асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг хайж байгаа нь асар том дэвшил гэж харж байна.

Түүнчлэн хүний эрхтэй холбоотой хууль тогтоомжийн одоогийн нөхцөл байдал нь ямар байна вэ. Цаашлаад бидний давуу болон сул тал нь вэ, улмаар анхаарч шийдвэрлэх асуудал нь юу юм бэ гэдгийг мэргэжлийн хуульч, судлаачдын судалгаанд үндэслэн гарц, гаргалгааг ярьж байгаа нь олзуурхууштай. Хүний эрх чухам хаана зөрчигдөөд байна вэ гэдэг нийгмийн орчноо танин мэдэх нь чухал.

Хүний эрхтэй холбоотой тулгамдсан олон асуудлыг ямар нэгэн шүүлтүүр, хяналт, шат дамжлагагүйгээр бодлого боловсруулагчдад хүргэж байгаад судлаачийн хувьд таатай байна” гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.