ТЦА-наас зам дээр давс цацсан автомашиныг торгожээ

СХД-ийн Хот, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид гараараа давс зам дээр цацаж буй зураг цахим сүлжээнд тарж олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. Ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй уг үйлдлийн талаар СХД-ийн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулгаас бид тодруулга мэдээлэл авч хүргэсэн.

Гэтэл тээврийн цагдаагийн албанаас тухайн давс цацаж байсан автомашины жолоочийг МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэн, зөрчлийн тухай арга хэмжээ авч, торгожээ.

Дүүргүүдэд давс, тусгай бодис цацдаг зориулалтын техник хэрэгсэл хангалтгүй байгаагаас болж ажилчид зам дээр нүцгэн гараараа давс цацаж, ажлаа нугалахад хүрсэн. ТҮК-ийхнийг ингэж ажиллахад хүргэсэн шат шатны дарга нар, ХАБ-ын инженер давхар хариуцлага хүлээх ёстой байтал ажлаа хийж байсан жолоочийг торгох нь хуулийн дагуу үйлдэл мөн үү

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.