СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-25

Zarig.mn сайт “Заригийн дугтуй” эвент зохионо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

“Ган Үзэгтэн” ХХК-ийн Zarig.mn видео сайт нийгмийн хариуцлагын хүрээнд  “Заригийн дугтуй” эвентийг 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулна. Уг арга хэмжээнд УИХ-ын байнгын хороодын дарга нар, яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий нийт 99 зочин урилгаар оролцоно.

Төрөөс гаргаж буй аливаа хууль, дүрэм, тогтоол, шийдвэр бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл, бэрхшээл үүсгэдэг талаарх асуудлыг нэгтгэн бизнесийн ээлтэй орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэгт шийдэл, гарцыг олж улмаар төр, хувийн хэвшлийн гүүр нь болж ажиллахад  “Заригийн дугтуй” эвентийн гол зорилго оршино.  

Бид 2022 оны нэгдүгээр сараас эхлэн он дуустал, долоо хоног бүр “Заригийн дугтуй” нэртэй 15 минутын контентыг 48 дугаар бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байна.

“Ган Үзэгтэн” ХХК-ийн  zarig.mn видео сайт нь дөрөв дэхь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд бид мэдээ, мэдээллийг газар дээрээс нь шууд, шуурхай, эвлүүлэггүй хүргэдэг.  Өнөөдрийн байдлаар манай веб сайтад хоногт дунджаар 300 мянган хэрэглэгч хандан, мэдээ, мэдээлэл авч байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.