Өнгөрсөн хоногт 711 хүнээс коронавирус илэрч, долоон иргэн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 711 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 486 нь Улаанбаатар хотод, 225 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн олон буюу 22 тохиолдол Говь-Алтай аймагт батлагджээ. .

Одоогоор коронавируст халдвараар улсын хэмжээнд 7196 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14684 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

260508419 236499928572888 4103342370491473434 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.