Төрсөн гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд амиа хорлосон хэрэг гарчээ

Баянхонгор аймагт эцэг нь гурван хүүхдээ буудаж, улмаар амиа хорлосон онц ноцтой гэмт хэрэг гарчээ.

Тодруулбал, . Уг аймшигт хэргийн дуудлага өнгөрсөн шөнө 02:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

Иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ салсан эхнэртэйгээ маргалдаж, улмаар ZKK600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буудсан байна. Дараа нь гэртээ орж төрсөн хүүхдүүд болох долоон настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарыг буудаж хөнөөжээ. Улмаар өөрийнхөө толгойн тус газар буудаж, амиа хорлосон байна. Хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.