Сэрэмжлүүлэг: БНСУ-ын хуурамч виз олгож байгаа зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулав

Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визний цахим хуудас www.visa.go.kr-ыг хууль бусаар хуулбарласан хуурамч цахим хуудас www.visa-korea.kr-аар дамжуулан хуурамч виз олгож байна.

Уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж, хувийн мэдээллийг нь авч, дээрх хуурамч цахим хуудсаар визний мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа .
Түүнчлэн визтэй холбоотой Солонгосын хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсье гэж БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

БНСУ-ын визний албан ёсны цахим хуудас:

vjoyqj bdbd7c3b 5c00 45cf bff6 58d536ce15df x974

Хуурамч цахим хуудас:

259823891 267088118796347 7382961356459661783 n1

Хуурамчаар виз олгосон тодорхойлолтын хуулбар:

259774239 267087505463075 454596962285770498 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.