Д.Янжинхорлоо: Бидэнтэй хөрөнгө булаацалдахаас гадна хуульчдын нэр хүндэд халдаж байгаа

"Зураг төслийн хүрээлэн” НӨААТУҮГ-ын газрын дарга асан, архитекторч Самбуугийн Цахиур цаг бусаар нас барсантай холбоотой хөрөнгийн маргаан прокурор дээр тав дахь жилдээ үргэлжилж байна.

Талийгаачийн үүсгэн байгуулсан "Нийслэл орд" ХХК, Хүүхдийн 100-д байрлах зургаан давхар үл хөдлөх хөрөнгө гэх мэтээс үүдэлтэйгээр дүү Самбуугийн Чулуунбаатар, Самбуугийн Оюунцэцэг нар нь эд бүгдийг завшиж, бэр эгч болох МУИС-ийн багш Д.Янжинхорлоог элдвээр буруутган, гурван хүүхдэд нь юу ч өгөхгүй хэмээж байгаа аж. 

Тус асуудлаар иргэн Дамбадаржаагийн Янжинхорлоотой ярилцлаа.

-Таныг бусдын үл хөдлөх хөрөнгийг хууль бус, хуурамч гарын үсэг бүрдүүлж дээрэмдсэн. Прокурорын шинэ сүлжээний толгойлогч, хонгилын гэмт хэрэгтэн гэж бичих боллоо. Энэ талаар тайлбар өгөөч?

-Надад үнэндээ хатуу он жилүүд хөвөрч байна. Энэ өв хөрөнгөтэй холбоотой хамаатан садны хэрүүл уруул дарамтаас болж би болон манай гэр бүл маш их сэтгэлийн хүнд ачаатай амьдарч байна. Бүтэн таван жил шүүх прокурор хэсч, биеийн болон сэтгэл санааны шахалт дарамтыг туулж байна. Сайтуудад байгаа нийтлэлд хууль шүүхийн байгууллага надад үйлчлээд, би мафи толгойлж өөрийн талд бүхнийг шийдээд, бусдын хөрөнгийг булаасан мэтээр цоллож нэр хүнд маань шаланд тулгаж байна. Надад үйлчилдэг хууль, шүүх байсан бол би ингэж шар махтайгаа хатаж явахгүй биз ээ.

Хуульд найдаж, салбартаа итгэж үнэн зөвийг нь олох гээд явж байна. Янжинхорлоогийн хонгилын гэмт хэрэг, прокурорын сүлжээ гэгдээд буй асуудал нь үнэн хэрэгтээ зохиомол үлгэр. Хадам дүү нар намайг гурван хүүхэдтэй минь төрсөн гэрээс нь гудамжинд хөөж гаргах гэсэн сонирхлоо биелүүлэх гэж хүний санаанд багтамгүй зүйлс хийж байгаа. Бусдын хөрөнгө булаачихлаа гээд байгаа нь миний нөхөр талийгаач С.Цахиурын нэр дээрх бидний 17 жил амьдарсан гал голомт маань юм. Нөхөр минь нас барсны дараа хууль ёсны дагуу хүүхдүүд болон надад өвлөгдөн ирсэн. Өвлүүлэх үйл ажиллагаанд миний оролцоо огт байгаагүй.  

-Яагаад дүү нар нь ахынхаа нэр дээр байгаа хөрөнгийг ар гэрт нь өвлүүлэхийг хүсэхгүй байна вэ?

-Миний хань 1985-1991 онд тухайн үед ЗХУ-д Архитектурын дээд сургууль төгссөн. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн, маш гоё зурдаг хүн байсан. Ажилласан салбартаа нэр хүндтэй, нямбай, жинхэнэ удирдагч хүн байсан. Бүтээн бий болгосон зүйл арвин хүн, айлын том хүү.

Хань маань анхлан 1992 онд хувиараа эрхлэх аж ахуй байгуулж уйгагүй ажилласан. Дүү нарынх нь одоо булаацалдаад байгаа барилгын газар олголтоос эхлээд ерөнхий төлөвлөлт, зориулалт, санхүү зэрэг бүхий л зүйлийг нь босгосон. .

Одоо ахынхаа гал голомт, үр хүүхдэдээ хуулийн дагуу үлдээсэн гэр орон руу цадахаа мэдэхгүй дайрч байна. Нөхөр маань ЗХУ-д суралцаж байх үед ганзагын наймаа хийж компанийнхаа хөрөнгөө бий болгосон. Компани байгуулж улмаар хоёр дүүгээ оюутны ширээнээс нь шууд захиралд залчихсан хүн юм аа. Нөхрийн найз нөхөд гээд бүгд мэднэ. . Би нөхрийнхөө компанийн 50 хувийг хүсээгүй, энэ хэл амны бай болсон барилгын зургаан давхарт байх 17 жил амьдарсан орон гэрээ л алдмааргүй байна. Гурван хүүхдээ бодож тэмцэж байна. Би нугарч хугармаагүй байна. 

-Танай нөхөр дүү нартайгаа ямар харилцаатай байсан бэ. Өвчтэй байхдаа дүү нартайгаа уулзаж амжсан уу. Өөрийнхөө хөрөнгөө өвлүүлэх асуудлаа ярьж байв уу? Цаашдаа энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

-Ах нь юу гэнэ, түүнийг хийдэг. Үг дуугүй л энгийн л харилцаатай байсан. Миний хань мөнгө хатуу, газар олголт хүнд хэцүү цагт толгойгоороо бүхнийг бүтээж ирсэн хүн. Хоёр дүүгээ идэж барахгүй их хөрөнгөтэй болгосон. Тэр их ачийг тэд мартсан.

Би нөхрөө маш удаан асарсан. Тэр үед дүү нараас нь хүний урманд нэг нь ч ирээд асарч байгаагүй. . Тухайн үед энэ барилгаа хүүхдүүддээ үлдээж байгаагаа дүү нараа зогсоогоод хэлж байсан. Би та хоёрт өөр хоёр ч үйлчилгээний төв өгсөн гэдгээ хэлж байсан. Гэсэн ч ахынхаа сүүлийн хүслийг биелүүлээгүй учраас өнөөдөр иймдээ тулаад явж байна.

Хуулийн дагуу үр хүүхдэд нь үлдэх зүйлд ингэж шунаж байгаа нь дэндүү хүний ёсгүй үйлдэл. Ахыгаа ямар ч оролцоогүй хүн, хөрөнгөө өвлүүлэхдээ ком-д орж, эрүүл саруул ухаангүй байсан гэж ярьдаг. Гэвч нөхөр маань миний оролцоогүй нотариатын үйлчилгээгээр гэр бүлдээ өөрийнхөө нэр дээрх хөрөнгөө гарын үсгээ зурж өвлүүлсэн.

Энэ маргаанд . Энэ ах дүүсийн хөрөнгийн маргаанаас болж нэр төрийг нь гутаасан.

Дүү нар нь ахынхаа ажиллаж байсан албан тушаал, хийсэн бүтээснийг баллуурдаж ахыгаа гүтгэж доромжилсон мэдээлэл нийтлээд эхэлсэн. Би гарсан нийтлэлүүдийг цуглуулж шалгуулж үнэн мөнөөр нь шийдүүлнэ. Түүнчлэн надаас болж гэм зэмгүй ажлаа хийсэн олон төрийн албан хаагч гүтгүүлж хохирсон. . Шүүхээр явбал нотариатч гэрчийн үүргээ биелүүлж оролцоно. Үүнээс л тэд айж ийм балмад зүйл хийдэг юм.

Үнэн гэж байдаг бол би үүнд цэг тавина, Үр хүүхдийнхээ төлөө аавынх нь бий болгосон бүхнээс үр жимсийг нь хүртэх эрхтэй нь Цахиурын Энхсайхан, Цахиурын Үйлссайхан, Цахиурын Цэлмүүнсайхан гэж гурван үрс бий. Ачлалтай сайхан ахынхаа хайр, буяныг даахгүй яваа дүү нар ичих өдөр ирнэ гэдэгт итгэж байгаа.

Хэвлэлд нийтлэж буй худал хуурмаг мэдээллийн эзэд хуулийн дагуу хариуцлага хүлээж эхэлж байгаа.

-Ярилцсанд баярлалаа

Г.Соёл-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.