СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй эхнэрээ удаа дараа хорт могойд хатгуулж хороожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Утра гэх 25 настай залуухан охиныг ухаангүй орондоо хэвтэж байхад  ээж нь олжээ. Түүний зүүн гарт ямар нэг зүйл хазсан ором үлдэж цус гарсан байв. Гэр бүлийнхэн нь яаран эмнэлэгт хүргэтэл охин хэдийнээ нас барсан байжээ. Энэ явдал Энэтхэг улсын Керала мужийн Коллам хотод 2020 оны гуравдугаар сард болсон байна. Түүний гарыг хазсан зүйл Энэтхэгийн хортой кобра могой бөгөөд хазуулаад нэлээд хэдэн цаг өнгөрсөн болохыг эмч нар баталсан байна.

Могойд хазуулах нь Энэтхэгт тийм ховор явдал биш боловч охины амийг авсан зүйл хортой могой биш харин түүний нөхөр Кумар байжээ. Охины гэр бүлийнхэн хэрэг нэг биш байгааг ойлгож цагдаад гомдол гаргасны эцэст хэргийг шалган, эцэст нь Кумарыг жинхэнэ алуурчин байсныг тогтоож, бүх насаар нь хорих ял оноосон байна. .

Кумар, Утра хоёр хамгийн анх 2018 онд танилцан, гэрлэж байжээ. Утрагийн гэр бүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй охиныг нь аз жаргалтай болгож байгаа хэнд ч найрсаг хандахад бэлэн байв. Түүний нөхөр бусадтай харьцуулахад илүү их тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, халамжтай байх шаардлагатай байсан юм.

Кумар 27 настай банкны ажилтан, аав нь рикшагийн жолооч, ээж нь гэртээ байдаг байжээ. Кумар Утратай гэрлэснийхээ төлөө 720 гр алт, Сузуки машин, 500,000 рупи бэлтнээр авсан байна. Тэд эхний саруудад нам жим амьдарч, нэг хүүтэй болжээ. Удалгүй Кумарын эцэг эх Утрагийн гэр бүлээс байр машин, тавилга, шинэ ажил, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг ч нэхэж эхэлсэн байна. Шүүхийн тэмдэглэлд бичсэнээр Утрагийн эцэг Кумарын гэр бүлийн бүх шаардлагыг биелүүлээд зогсохгүй сар бүр 8,000 рупийг охиныг нь асран халамжилсанд талархаж өгдөг байжээ.

Гэтэл энэ Кумарт хангалтгүй байсан бололтой. . Удаа дараагийн оролдлогын дараа охин могойд хатгуулсан ч хөл нь мэдээгүй болж хэвтэрт оржээ. Түүнийг хэвтэрт байх хугацаанд Кумар дахин кобра могой худалдан авч охины орон дотор оруулж, хүчээр хазуулсан байна. Кобра могой барагтаа бол хүн хаздаггүйн дээр 20 цагаас хойш идэвхгүй унтаа байдалтай болдог тул Утрагийн гэр бүл хэргийг сэжиглэж эхэлснээр жинхэнэ алуурчин баригджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.