Афганистанд эмэгтэйчүүдийг телевизийн цувралд тоглохыг хоригложээ

Афганистаны төрийн эрхийг гартаа аваад байгаа Талибаны Засгийн газраас тогтоосон шинэ дүрмийн дагуу эмэгтэйчүүдийг телевизийн олон ангит кинонд тоглохыг хоригложээ.

Талибанчууд тус улсын телевизийн сувгуудад энэ мэт нийт найман шинэ дүрэмтэй удирдамжийг тараажээ. Үүний хүрээнд, бөгөөд гадаадын соёлыг сурталчилсан гадаадын кинонуудыг гаргахгүй байхыг тушаасан байна.

Талибаны зэвсэгт бүлэг өнгөрөгч 8 дугаар сарын дундуур Афганистаны төрийн эрхийг булаан авснаасаа хойш аажмаар хатуу хязгаарлалтуудыг тогтоож эхлээд байгаа билээ. Үүний нэг жишээ нь, Афганистаны охид, эмэгтэйчүүдийг сургуульд явалгүй, гэртээ байхыг шаардсан явдал юм.

Гэхдээ талибанчууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг эдгээр хязгаарлалтыг "түр зуурынх" бөгөөд тэдний ажлын байр, суралцах орчныг "аюулгүй" болгох зорилготой гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.