"Синовак"-ын хоёр тунгийн дараа "Пфайзер" тариулснаар 95 хувийн дархлаа тогтоно

Зарим улс оронд "АстраЗенека" вакциныг тариулсан хүмүүст цусны бүлэгнэлт үүссэний улмаас тус вакцины хэрэглээг түр зогсоох шаардлагатай болсон бөгөөд энэ үеэс эхлэн олон улсын эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцинуудын тунг хольж тарих талаар судлах болсон билээ. Ингээд тэд өөр өөр вакцины тунг хольж тарих нь цар тахлын эсрэг илүү сайн хамгаалалт үүсгэж байгааг тогтоосон юм.

Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, "Пфайзер" вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүс "Модерна"-гийн нэмэлт тунг тариулбал "Пфайзер"-ын гурав дахь тунг тариулснаас илүү өндөр дархлаатай болох аж. Харин

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс тус улсад хэрэглэхийг зөвшөөрсөн "Пфайзер", "Модерна", "Жонсон & Жонсон" зэрэг вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст өөр төрлийн вакцины нэмэлт тунг тарихын үр нөлөөг харуулсан урьдчилсан тайланг гаргажээ. Ялангуяа, "Пфайзер" тариулсан хүмүүс "Модерна"-гийн нэмэлт тунд хамрагдах нь илүү үр дүнтэй байжээ.

Тэгвэл "Синовак" вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүс "Пфайзер"-ын нэмэлт тунг тариулснаар коронавирусийн халдварын эсрэг илүү өндөр дархлаатай болж байгааг Чилийн Засгийн газраас өнгөрсөн сард ДЭМБ-д танилцуулсан тайланд онцолсон байна.

Тодруулбал,

boosters nov17

Эх сурвалж: Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.