Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох боломжтой

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 8-нд “Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах нэг шийдэл болох орон сууцжуулалт ба түүний эх үүсвэр, санхүүжүүлэх боломж зэргийн талаар холбогдох албаныхан санал солилцсон.

258166502 217774893820289 1159623265774844330 n

Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Гэр хорооллын дөрвөн айлын газар дээр 96 айлын орон сууцыг төлөвлөлтгүй, зураггүй, дэд бүтэцгүй барьж болохгүй.. Тиймээс орон сууцны урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох гарц шийдлийг эрэлхийлж ярилцаж байна" гэлээ.

256807764 217828007148311 2877440789433708114 n

Түүнчлэн БХБ-ын дэд сайд Э.Золбоо "Ипотекийн зээл бол хамгийн чанартай зээл юм. . Үүний тулд өрхийн орлого 900 мянган төгрөг байх ёстой. Статистик судалгаагаар манай өрхийн дундаж орлого 1 сая 542 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл, иргэд ипотекийн зээл аваад эргэн төлөх чадамж бүрэн байна" гэсэн юм. 

257759138 217823140482131 432435989720405502 n

 

Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд ". Хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Одоо холбогдох дүрэм, журмыг боловсруулаад ирэх оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байна" хэмээн тодотгов. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.