СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Куинси Промесыг хүний амь нас хөнөөхийг завдсан хэргээр яллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Нидерландын алдарт хөлбөмбөгчин Куинси Промес хүний амь нас хөнөөхийг завдсан болон танхайрсан хэргээр шүүхэд дуудагджээ. Тэрээр өнгөрсөн оны 7 дугаар сард гэр бүлийн гишүүнээ хутгалсан болох нь олон нийтэд ил болоод байсан юм.

Тус улсын "NOS" агентлагийн мэдээлснээр, Хохирогч нь өвдгөндөө хүнд гэмтэл авсан бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард цагдаад гомдол гаргажээ.

Ингээд хууль хяналтынхан хөлбөмбөгчнийг өнгөрөгч 12 дугаар сард баривчлан, хоёр өдрийн турш саатуулж, хэргийн талаар байцаалт авсан билээ. Гэвч тэрээр бүх зүйлийг үгүйсгэсэн, өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж мэдүүлсэн аж.

Шүүх хурлын тов хараахан тодорхой болоогүй байгаа юм.

"NOS" агентлагийн мэдээлснээр, хүн хутгалсан хэрэгт 24-42 сарын хорих ял оноодог аж. 

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.