Нисэх, Яармагийн замд нүхэн гарц барина

Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр буюу Нисэх, Яармагийн авто зам нь явган зорчигчид зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй байршил.

Вива сити хорооллоос Нисэхийн аюулгүйн тойрог хүртэл 7 км үргэлжлэх уг зам дагуу ерөнхий боловсролын зургаан сургууль байрладаг. Хичээл эхлэх, тарах цагаар сургуулийн ойролцоох гарцаар зам хөндлөн гарах хөдөлгөөн эрс нэмэгддэг бол амралтын өдрүүдээр Хүннү молл худалдааны төв орчмын явган хүний гарцаар гарах иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг байна.

Тус. Тус ажлын гүйцэтгэгчээр “Туулын гүүр далай” ХХК ажиллах бөгөөд 2022 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Вива сити хорооллоос Нисэхийн аюулгүйн тойрог хүртэл 7 км үргэлжлэх уг зам дагуу явган хүний 5 гарц байдаг. Энэ асуудлаарх иргэдийн гомдол Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газарт ихээр ирдэг тул дүүргийн төсвийн хөрөнгөөр Нисэх, Яармагийн замд “Нүхэн гарц” барих шийдэлд хүрчээ. Нүхэн гарц барих ажил тун удахгүй эхлэх бөгөөд зураг төслийн ажил үргэлжилж байна.

257676418 1297110574086396 3853336880344139583 n

257606557 4474107192687812 7271970427863243900 n

257907173 735795040711071 6561723990089421113 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.