СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Зеландад 800 жилийн дараа сар хагас хиртэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Шинэ Зеландын оршин суугчдад 1212 оноос хойш 800 жилийн дараа анх удаа сарны хагас хиртэлтийг удаан хугацаанд харах боломж олджээ. Энэ баасан гарагийн шөнө сар хагас хиртэнэ гэж одон орон судлаачид мэдээлсэн байна.

Хиртэлт баасан гарагийн орой 20:20 минутаас эхлэх ба 22:00 цаг хүртэл саран дээр дэлхийн сүүдэр 97 хувьд нь тусах аж. Энэ үед сарны өнгө улайх ба сар хагас хиртэх үед байж болох хамгийн удаан хугацаанд ажиглах боломж оршин суугчдад бүрдэнэ гэж Оклэндийн Стардом ажиглалтын газрын одон орон судлаач Роб Дэвисон мэдэгджээ.

. Эдгээрийн долоо нь өглөө эрт болох бөгөөд дөрөв нь шөнө дундад, хоёр нь энэ удаагийнхтай ижил оройн цагаар ажиглагдах ажээ.

Энэ баасан гарагийн сарны хиртэлт Шинэ Зеландаас гадна АНУ-ын хэд хэдэн мужид ажиглагдах юм байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.