АНУ-ын сургуулийн ойролцоо галт зэвсэгт халдлага болж, зургаан сурагч шархаджээ

АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын нэгэн ахлах сургуулийн ойролцоо зорчиж явсан хэсэг этгээд автомашин дотроосоо гал нээж, улмаар зургаан сурагчийг шархдуулсан байна.

Сурагчдын гэмтэл нь амь насанд нь аюул учруулахгүй гэж албаны эх сурвалж мэдээлсэн хэдий ч тэдний нэг нь яаралтай хагалгаанд орж байгаа аж.

Галт зэвсэгт халдлага Аврора ахлах сургуулийн хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд сургуулийн удирдлагууд хэргийн газарт хамгийн түрүүнд очиж, хохирогчдод яаралтай тусламж үзүүлсэн байна.

Албаныхны зүгээс хотын оршин суугчдыг сэрэмжтэй байж, аливаа холбогдох мэдээллийг хуваалцахыг уриалсан байна.

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.