СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-11-12

“Одкон холдинг”, ӨЭЭЭ зэрэг компанийн захирлуудад торгох ял оноолоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Олон сая төгрөгийн санхүүжилттэй тендерт шалгарахын тулд албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдсон “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир, “Дорнод баялаг” ХХК-ийн захирал М.Бат-Эрдэнэ, “Юнимат” компанийн захирал Ч.Түвшинжаргал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, тус ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Ариунболор нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн лхагва гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.

юм. Харин “Улаанбаатар дулааны сүлжээ”-гийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Ариунболорыг “Юнимат” ХК-ийн захирал Ч.Түвшинжаргалаас 6.4 саяын хахууль авсан, найз М.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Дорнод баялаг”, “Хэрлэн тэнцэл”, “Оточ ноёдууд” ХХК-нд давуу байдал олгож шалгаруулан 12 сая төгрөгийн “шагнал” хүртсэн хэрэгт буруутгасан. Түүнчлэн байдаг. Энэ зургаан хүний холбогдсон хэргийн талаар бид өнгөрсөн сарын 27-нд “Одкон холдинг”, ӨЭЭЭ компанийн удирдлагын холбогдсон хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх бол” гэсэн нийтлэлээрээ дэлгэрэнгүй хүргэж байсан билээ.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир, “Дорнод баялаг” ХХК-ийн захирал М.Бат-Эрдэнэ, “Юнимат” компанийн захирал Ч.Түвшинжаргал нарыг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэм буруутайд тооцоод нийтийн албанд ажиллах эрхийг нь тус бүр хоёр жилээр хассан байна. Улмаар М.Бат-Эрдэнийг 14, Б.Эрдэнэ-Очирыг 13, Л.Мөнхбат, Ч.Түвшинжаргал нарыг тус бүр 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. 

байна. Шүүгдэгч Б.Ариунболорын албан тушаалаа урвуулсан үйлдэлд 15, хахууль авсан хэрэгт нь 20 сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь мөн дөрвөн жил хасах болж, хахуульд авсан мөнгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэв. байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ганболд
2 жилийн өмнө
192.82.68.87

Дарга болчуул авлига аваад л азаа үздэг газарш дээ. Баригдвал торгууна. Баригдахгүй бол баяжина.

Пүрэвдорж
2 жилийн өмнө
211.246.68.147

Энэ арай биш шийдвэр бн ягд ял оноож болохгүй бгаам бэ энгийн иргэд хулгай хийж олон жилийн ял авдаг .Төрийн албаны ажилтан дарга нар бүхэл бүтэн олон саяын хахууль аваад 2 жил төрийн албанд ажиллах эрхийн хасаад давараагаад бж болохгүй шдээ шүүхийн байгуулга ажилаа муу хж бн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.