Дэлхийн хамгийн бага жинтэй төрсөн нярай батламжаа авчээ

АНУ-ын Алабама мужийн Бирминхэм хотод өнгөрсөн жил 21 долоо хоног, нэг хоногтой, ердөө 420 гр жинтэй хүү мэндэлжээ. Көртис Миэнс хугацаанаасаа хэтэрхий өмнө мэндэлсэн ч өнөөдөр эрүүл энх бойжиж, ой дөрвөн сартай болсон байна.

Түүнийг дэлхийн хамгийн бага жинтэй төрсөн хүүхэд гэдгийг батламжилж Геннисийн амжилтын хороо батламжийг нь илгээжээ. Хэвийн үед ээжүүд ургийг 40 долоо хоног орчим тээж төрүүлдэг ч Көртис 19 долоо хоногийн өмнө эхээсээ мэндэлсэн юм.

Көртисийн ээж Мишель Батлер 2020 оны долдугаар сарын 4-ний шөнө эмнэлэгт яаран иржээ. .

Көртисийн хувьд ч мөн амь нас нь эрсдэлтэй байсан бөгөөд амьд үлдэх ердөө нэг хувийн боломжтой гэж үзэн, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн байна. Азаар бяцхан хүү гурван сарын дараа амьсгалын аппаратаасаа салж, 275 хоног эмнэлэгт хэвтсэний дараа гэртээ иржээ.

 121516494 c873497c 5a84 4c1b 9c3f e8bf8dd4aa85

Эмч нар нярайд хэрхэн амьсгалах, амаа хөдөлгөж залгих зэргийг баг багаар сургажээ. Тэр одоо ч нэмэлт хүчилтөрөгчөөр амьсгалж, гуурсаар хооллодог ч эмч нар түүний биеийн байдлыг сайн байна гэж үзсэн юм. .

 121516491 9be8ac76 3cb0 462f 9b8e 55ef51215951

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.