Франц: Сураггүй алга болоод байсан 17 настай охиныг эсэн мэнд олжээ

Францын баруун хойд хэсгийн Майенн мужид гүйж яваад сураггүй алга болсон 17 настай охиныг орон нутгийн цагдаа нар эсэн мэнд олсон байна.

Одоо түүнийг эмнэлэгт хүргэн, тусламж үзүүлж байгаа юм. Прокурорууд нэг эрэгтэйг саатуулан, хүн хулгайлсан хэргээр шалгаж байгаа гэж мэдэгдсэн байна.

Хохирогч өсвөр насны охин нь өнгөрөгч даваа гарагийн 16:00 цагийн орчимд ойролцоох Беллебранче ойд гүйхээр гэрээсээ гарсан аж. Гэвч тэрээр гэртээ буцаж ирэлгүй удахад аав нь түүнийг хайж эхэлсэн бөгөөд гурван цагийн дараа цагдаад дуудлага өгсөн байна.

Ингээд албаныхан 200 орчим цагдаагийн алба хаагч, үнэрч ноход, шумбагчид болон нисдэг тэргүүдийг дайчилсан эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Одоо охиныг эсэн мэнд олсон хэдий ч түүнийг алга болсонтой холбоотой мөрдлөгийн ажиллагаа үргэлжлэх аж.

 121499976 gettyimages 1236461468

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.