СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-11-09

КОВИД-19 халдварын улмаас 41-80 гаруй насны 12 иргэн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 941 шинэ тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 700 нь Улаанбаатар хотод, 241 нь орон нутагт илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 12 мянга 113 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • нэн хүнд 276 өвчтөн
  • хүнд 1,393 өвчтөн
  • хүндэвтэр 5,198 өвчтөн
  • хөнгөн 5,246 өвчтөн байгаа юм.

Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 593 нь жирэмсэн эх байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин гэрийн хяналтад 31 мянга 527 хүн байна. 

Нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчин, чихрийн шижин болон бөөрний эмгэг байгаа юм. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.