Беларусь, Польшийн хил дээр гацсан мянга мянган цагаач иргэдийн амь нас аюулд ороод байна

Польш болон Беларусь улсын хил дээр 1,000 гаруй цагаач иргэн гацаад байна. Тэднээс гадна дахин 3,000-4,000 цагаач иргэн Беларусиар дамжин Польшийн хилийн ойролцоо ирсэн гэж Польшийн Засгийн газар мэдээлээд байна.

Ойрхи Дорнод болон Азиас ирсэн цагаач гэр бүлүүд хасах хэмийн хүйтэнд бага насны хүүхдүүдээ дагуулан ирсэн ч Польшийн Засгийн газар хууль бус цагаачдыг хил нэвтрүүлэхээс татгалзаад байгаа юм. Хилийн харуул хамгаалалтаа нэмж 12,000 цэргийг тараан байршуулжээ. Харин Беларусийн хилийн харуулууд цагаачдыг дагуулан Польшийн хил дээр авчирсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Хүйтэн, цастай ой модонд хаачихаа мэдэхгүй болж гацсан цагаач иргэд хөлдөж үхэх аюул тулгараад байгаа юм. .

 121482860 gettyimages 1236440524 594x594

Тэдгээр цагаач иргэд аяллын компани, зуучлагчдаар дамжуулан Европын орнуудад нэвтрэхээр ирсэн боловч ийнхүү Беларусь, Польшийн хил дээр гацаад байгаа юм.

Европын Холбооны удирдагчид Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өс санаж, санаатайгаар дүрвэгсдийг Польшийн хил рүү аваачсан хэмээн буруутгалаа. Тиймээс Беларусийн эсрэг хориг арга хэмжээг улам бүр чангатгахыг Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Урсула вон дер Лейн шаардсан байна.

 121480222 gettyimages 1236439699 594x594

. Иракаас эхнэр гурван хүүхдийнхээ хамт ирсэн ч хоёр улсын хил дээр гацсан иргэний ах Барва Нусреддиний хэлснээр тэд өнгөрсөн сард Беларусийн нийслэл Минскэд очсон гэжээ.  

Хил дээр байгаа цагаачдад уух ус, идэх хүнс бараг үгүй болсон гэдгийг ч анхааруулаад байна. Польшоос гадна Беларусь улстай хиллэдэг Литва, Латви улсууд хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд хилийн харуул хамгаалалтаа чангатгаад эхэлжээ.

3072

Эх сурвалж: ВВС, The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.