СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-11-09

Допинг илэрсэн дөрвөн бөхийн нэг нь B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхийн дөрвөөс нь допинг илэрсэн. 

МҮБХ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас ирүүлсэн хариуг допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгджээ. Ийнхүү холбогдох дүрмийн дагуу нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор B сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх журамтай. Тэгвэл арваннэгдүгээр сарын 8-нд 10 хоногийн хугацаа дуусаж нэг бөх B сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээлэх юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.