300 метрийн гүн агуйд хоёр хоног гацсан бэртэлтэй эрэгтэйг аварчээ

Их Британийн бүрэлдэхүүн Уэльсийн өмнөд нутагт байрладаг Огоф Финнон Дду агуйд бэртэж, гацсан агуй судлаачийг 54 цагийн аврах ажиллагааны дараа эсэн мэнд аварч чаджээ. Агуй судлаач эрэгтэй ойролцоогоор 300 метр гүн агуйд өнгөрсөн бямба гарагийн 13 цагийн үед унаж гацсан байна. Түүнийг аврах ажиллагаа хоёр хоног гаруйн турш үргэлжилсээр даваа гарагийн орой 19:45 цагт өндөрлөжээ.

Аврагчдын хэлж байгаагаар Уэльсийн түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн агуйн аврах ажиллагаа болсон гэжээ. Өмнө нь 41 цагийн турш үргэлжилсэн аврах ажиллагаа хамгийн удаанд тооцогдож байжээ.

. Эрэгтэй хүнд бэртсэн тул түүнийг аварсны дараа эмнэлгийн тусламж үзүүлэх баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ. Их Британийн хамгийн урт агуйнуудын нэгт гацсан эрэгтэйг аврах ажилд 250 орчим сайн дурын аврагч тусалсан байна. Зарим аврагч газрын гадаргуугаас доош агуйн хэсэгт 12 цагийн турш үүрэг гүйцэтгэжээ.

. Гэсэн ч аврагчид ажлаа зогсоолгүй үргэлжлүүлсэн байна. Эрэгтэй биеийн дулаанаа алдаагүй, биеийн байдал нь тогтвортой байсан бөгөөд эмнэлэгт хүргэжээ.

6448

Огоф Финнон Дду агуйг 1946 онд нээн илрүүлж байжээ. Гол горхи, хүрхрээ арвин их уулархаг бүсэд байрладаг байна.

6720

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.