"Walmart" сүлжээ дэлгүүр жолоочгүй ачааны машинуудаар хүргэлт хийж байна

АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр "Walmart" сүүлийн хэдэн сарын турш жолоочгүй ачааны машинаар хүнсний барааны хүргэлт хийж байгаа бөгөөд энэхүү технологи нь аюулгүй ба зардал багатай болох нь батлагдсан гэж мэдэгджээ.

 Ачааны машинууд долоо хоногийн долоон өдөр, өдөрт 12 цагийн турш тогтсон байршлуудад хүргэлт хийдэг бөгөөд эдгээр тээврийн хэрэгсэл нь хүнсний бизнесийн логистикийн зардлыг 30 хувь хүртэл бууруулдаг байна.

Тэгвэл Арканзас мужийн Хурдны замын комисс жилийн өмнө эдгээр компаниудад хүний хяналтгүйгээр туршилт хийх зөвшөөрөл олгосон байна.

"Gatik" компанийн Гүйцэтгэх захирал Гаутум Наранг энэ талаар "Энэ явдал нь бүрэн автомат жолоодлоготой ачааны тээврийн салбарт хувьсгалт нээлт болж байна. Манай ачааны машинууд нийтийн эзэмшлийн замын янз бүрийн нөхцөлд аюулгүй зорчиж, өдөр тутмын, тогтмол, орлого авчирсан хүргэлтийг гүйцэтгэж байгаа юм" хэмээн онцолжээ.

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.