“Мунзуй” хэмээх Г.Нямдоржид хоёр жил хорих ял шийтгэлээ

“Мунзуй” гэх нэрээрээ зарим хүнд танил болсон Г.Нямдорж болон Ч.Шинэцэцэг, Н.Галмандах хэмээх эмэгтэйчүүдэд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд тэднийг шалгаж, НПГ-аас уг хоёр эмэгтэйг Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан”, Г.Нямдоржид мөн хуулийн 20.8-1 дэх хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

юм. Түүнтэй хамт Ч.Шинэцэцэг гэх эмэгтэй тухайн үед гэрт нь байсан гэдэг. гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Одбаяр даргалан, НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа, шүүгдэгч Г.Нямдорж, Ч.Шинэцэцэг, Н.Галмандах, тэдний өмгөөлөгч нарыг байлцуулан хэлэлцсэн хурлаас . Харин шүүгдэгч Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нарыг мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд мөн хоёр жил хорих ял шийтгэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэргийг нь хамруулж зорчих эрхийг нь дээрх хугацаагаар хасах ял оноов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.