Иракийн Ерөнхий сайдыг дроноор хороохыг завджээ

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадимийн амь насанд халдахыг санаархжээ. Гэмт этгээдүүд тэсрэх бөмбөг бүхий дрон ашиглан Ерөнхий сайдын гэр лүү дайрсан байна. Гэрт байсан зургаан бие хамгаалагч гэмтэж бэртсэн бөгөөд Ерөнхий сайд аюулгүй өнгөрчээ.

Мустафа аль Кадими халдлагаас эсэн мэнд мултарсан тул иргэдийг тайван, амгалан байхыг уриалсан байна. Уг халдлага нь сарын өмнө болж өнгөрсөн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн явдалтай холбоотой гэж таамаглаад байгаа ажээ.

Ерөнхий сайд Багдад хот дахь аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалсан Ногоон бүсэд амьдардаг. . Эдгээрийн хоёрыг нь буудаж унагаажээ.

 121466695 57a2316d 6b31 4725 876f 2851dcb1dcfc

Уг ногоон бүсэд Иракийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээс гадна гадны элчин сайдын яамдууд байрладаг. Одоогоор уг халдлагыг хэн, ямар бүлэглэл зохион байгуулсан нь тодорхойгүй байна.

 121466697 cbf340b3 c9b3 4dd5 8739 5cba6d4cf78c

Аюулгүйн хүчин хэргийг шалгаж байгаа тул удахгүй анхан шатны мөрдлөгийн дүн гарна гэж хүлээж байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.